Tuesday, May 31, 2011

"Читрагода" жүжгийн зохиол

Читрагода гүнжийг эрэгтэй хүүхэд шиг хүмүүжүүлж, цэргийн эрдэмд сургажээ. Гүнж царай муутай болохоороо "Эрчүүдийн сэтгэлийг татах ямар ч арга зальгүй". Тэрвээр эрчүүдийн сэтгэлийг харцаараа бус харваагаараа татна. Нэг удаа тэрбээр эр хүний анчны хувцас өмсөж, буга хөөж явтал зам дээр нь зам дээр нь хөндлөн хэвтэж буй нэг эрэгтэй хүнтэй таарна. Читрагода түүнийг замаас зайлхыг тушаасан ч цаадах нь хөдөлсөнгүй. Гүнжийн уур хүрч, сумыхаа үзүүрээр хатгасанд мөнөөх эр галын дөл шиг өрвөсхийж босож ирсэнээ эрэгтэй хүний анчны хувцас өмссөн эмэгтэй хүн байхыг үзээд хүлцэнгүй инээнэ.

Эрийн зориг, нэр төр шулуун зангаа
Эгшин зуурт би мартаж орхив.
..................................
Элэг зүрхэн дэх бүсгүй хүнээ сэрэхэд
Эзэн минь мөн!гэж би сая ойлголоо!

Читрагода түүний хэн болохыг асууна.

Би аугаа их Кауровыхны удмын Аржуна байна гэж мөнөөх эр хариулна. Бүсгүй хачирхан гайхна. Тэр үеийн нэр хүндтэй хатагтай нарын зүүдлэн мөрөөддөг байсан аугаа их баатар эр өмнө нь зогсож байлаа. Тэрбээр сандрахдаа баатартай олигтойхон ч мэндэлж үл чадна. Баатар эр харцаараа ширэв татаад яваад өгнө.

Бүсгүй маргаау нь эрэгтэй хүний хувцасаа сольж, өнгөт хувцсаа өмсөж, үнэт чимэг зүүсгэлээ зүүгээд Аржунагийн эрэлд гарна. Гэтэл Аржуна сахил санваар хүртсэн болохоор эхнэр авч болохгүй, тэр байтугай бүсгүй хүнд хүрч болохгүйгээ учирлав. Урам хугарч, зүрхээ шархлуулсан Читрагода сумаа хуга татаж, хайрын бурхан Мадана-г урин дуудна. Мадана, өөрийн хатран зүтгэгч болон мөнхийн залуу насны бурхан Васантагийн хамт хүрэлцэн ирэв. Гүнж тэр хоёрт мөргөж: Намайг ердөө цорын ганцхан өдөр орчлонгийн сайхан хүүхнүүдийн охь манлай болгож хайрла, цаашдаа яавал яаг!-гэж мөргөн гуйв. Бурхад түүнд нэг өдрийн бус бүтэн жилийн гоо үзэсгэлэн хайрлана.
Читрагода нүд гялбам гоо бүсгүй боллоо. Түнийг ойн дуудах нууранд шумбаж байхыг харсан Аржуна түүнийг үзээд ухаангүй дурлана. Тэрбээр үлгэрлэх сахил санваараа ч ор тас мартана. Сэтгэлт хос хэдэн сарын турш амтанд хөлчүүрнэ. Гэхдээ л Читрагодагийн жаргал нэг л дутуу байлаа. Хайрласан хүнээ бусдын өхгөөр булааж тасандаа ичиж, өөрөө өрсөлдөгч болсондоо айж байлаа.
Миний газраас олсон царай зүс миний өрсөлдөгч байсныг ойлгов. Түүнийг өдөр бүр чимж, гоёж гоодож, хайртай хүн рүү нь илгээж, цаадах түүнийг хэрхэн энхрийлэн таалж буйг ажиглах гэдэг дуралмаар ажил биш байлаа. Ай бурхан минь билгээ буцааж ав! цагийн эрхээр цэцгийн улирал өнгөрч үр жимсний улирал эхлээд Аржуна биеийн цэнгэлд ядарч бүсгүйн чиний жинхэнэ чанарыг сэтгэлээс чинь олж мэдрэнэ. Яг энэ үед Охин минь энэ идэр залуугийн баяр цэнгэлд явж үз гэж бурхан түүнийг ятгана. Читрагода хуурамч гоо үзэсгэлэнгээ аваач гэж бурхадаас гуйна. Бурхад билгээ эргүүлэн авч, Читрагода урьдын хэвэндээ орж, Аржунагийн өмнө хэлж байна.

Би Читрагода байна,
Би бурхан биш бас
Духаа цоортол бөхөлзөн мөргөж
Дурыг чинь дагаж гэлдрэгч биш
Аюул осол, айдас түгшүүрийн цагт
Алд биед чинь түшиг больё
Амь нэхсэн бэрх тулаанд
Андгай тавьсан нөхөр чинь больё.

(энэ нь нууц точоон дээр гардаг Чингис-т нөхөр нь тангараг өргөдөг хэсэгтэй адилхан)

------------------------------------------------------------------------------------

Ухаалаг, сэргэлэн, нарийн мэдрэмжтэй хүүхэн бол өөрт нь дуралсан эр, түүний сэтгэлийн сайхан чанар.., мөр зэрэгцэн амьдрал туулах шаардлагад бус удаан үргэлжлэхгүй царай зүснийх сайханд, эд хөрөнгө-д нь болж дуралсныг ойлгоно. Ингээд өөрөө өөрөөсөө туслагч биш өрсөлдөгийг олно.

КРИШНА КРИПХЛАНИ-гийн номноос))

Thursday, April 7, 2011

"The Way of Walking Alone"



The Dokkodo(The Way of Walking Alone) was a short teaching written by who was famous samurai, philosopher, writer, sumi-e artist Miyamoto Musashi interestingly a week before when he died .it was dedicated to his beloved disciple, Terao Magonojo. who took them deeply to heart.

1. Accept everything just the way it is.
2. Do not seek pleasure for its own sake.
3. Do not, under any circumstances, depend on a partial feeling.
4. Think lightly of yourself and deeply of the world.
5. Be detached from desire your whole life long.
6. Do not regret what you have done.
7. Never be jealous.
8. Never let yourself be saddened by a separation.
9. Resentment and complaint are appropriate neither for oneself nor others.
10. Do not let yourself be guided by the feeling of lust or love.
11. In all things have no preferences.
12. Be indifferent to where you live.
13. Do not pursue the taste of good food.
14. Do not hold on to possessions you no longer need.
15. Do not act following customary beliefs.
16. Do not collect weapons or practice with weapons beyond what is useful.
17. Do not fear death.
18. Do not seek to possess either goods or fiefs for your old age.
19. Respect Buddha and the gods without counting on their help.[1]
20. You may abandon your own body but you must preserve your honour.
21. Never stray from the Way.

Only Leon Can Be Alone!!!

Thursday, December 9, 2010

The Vedic Interpretion of Soyombo

За блогтоо өөрийн сурч байсан чиглэлтэй холбоотой ганц пост тавий даа.. Би урьд нь энэ талаар блогтоо дурьдаж байсан. Гэхдээ улам дэлгэрүүлж бичлээ. Саяхан Монгол ардын хувьсгалт биш Фак-ыг нам, нэр билэгдэл ээ өөрчилж намын тугандаа төрийн билэгдэлийг, энэ дүрслэлийг хууль бусаар авч ашигласан. Миний их л дүргүй хүрч байж билээ. Тэд ямар эрхтэй болоод энэ дүрсийг ашиглана вэ гэж..



Би энэхүү нийтлэлийн өмнө заавал Дааш багшийг дурьдах ёстой.
Энэ хүн бол 2006 оны намар МУИС-ийн Буддын судлал санскрит хэлний танхим-д зочин профессор-оор уригдан ирж байсан юм. Их далайцтай өргөн мэдлэгтэй монголд элэгтэй, дотно хүн байсан юм. МУИС-ийн дугуй танхим-д 2006 хавар Веда-ийн гүн ухаан ба Соёмбо-ийн сэдэв-т лекцээ Монголын төлөөлөл бүхий холбогдох профессор багш нарт, оюутнуудад, буддын шашны лам нарт тавьсан юм. Харамсалтай нь лекц нь дэндүү гүн, өөрийн хиндү итгэл бишрэлтэй нь холбогдоод оюун ухаан, соёлийн ялгаа хэлний бэрхшээлээс ихэнх нь ойлгогдоогүй үлдэж билээ. Миний биеэ 2007 оны зун Саугарын их сургуулийн оюутны камп дэхь гэрт нь очиход монголын Соёмбо -ийн дүрст янтра, туг байгааг хараад их л дотно санагдаж билээ. Өөрийнх нь залбирал киртан аа хийдэг бяцхан өрөөг нь харахад энэ яах аргагүй уламжлалт хиндү шүтлэгтэн нь харагдаж байж билээ. Тийм мөртлөө монголын эртний соёл антропологтай, өөрийн гүн ухаан үзлээ холбож логиктой дэс дараатай нь ярьдагсан сонин байдаг байв. Сүүлд намайг 2009 онд Монголд ирсэний дараа нарийн бичиг нь и-мэйл-ээр Achyutananda Dash багшийг нас барсаныг дуулгасан юм. Би их харамсаж билээ. Өөрийн лекцээ уншиж байхдаа сэтгэл хөдлөл нь бадраад ирдэг нь дууных нь өнгөнөөс мэдрэддэг тийм л хүн байсан юм. Би энэ нийтлэлийг түүний эрдэмийн ажлын зарим хэсгээс нь орчуулан бичсэн болно.

Соёмбо бол (хэрвээ бурхан гэж байдаг бол миний хувьд) Бурханы дээд бодгалийн огторгуйн дүр Vishvarupa-ийн билэгдэл илэрийлэл юм.

Соёмбо нь санскрит хэлний Svayam+bhu гэх хэл зүйн хоёр элемент үгнээс гаралтай үг бөгөөд:
Svayam нь Өөрөө, bhu нь байх, орших, болсон, гарч ирэх, бий болсон, болох, амьдрах утгатай хөрвүүлбэл Өөрөө оршсон, Өөрөө бий болсон, Өөрөө илэрч тодорсон, Өөрөө гарч ирсэн мөн өөрөөр биеэ даасан, юунаас үл хамаарах, хараат бус гэсэн утгатай.

Сонирхолтой нь Гаутама будда-г Шакья-Муни, Татхагата Кришна-г Говинда, Хршикэша гэж нэрэлдэгтэй адилхан Соёмбо буюу Svayam+bhu -үг нь Брахман, Шива, Вишну, Будда, Ади Будда, Кала, Кама-Дева, Вьясадева, Жайн-ийн системийн гуравдахь Хар Вьясадева- тай адил утгаар хэрэглэгддэг байна.

Өндөр гэгээн Занабазар домогт өгүүлсэнээр дотоод туршилгаар бясалгалын явцдаа огторгуйд үзсэн билэгдэл дүрсээ санскритаар соёмбо буюу Svayam+bhu гэж нэрэлсэнээр хожмоо Монгол үндэсний төрийн далбаанд сүлд болсон юм.

Веда-д энэ нэр томьёо анх Яджур-веда-д гардаг.
мантра нь:
“Kavir manish paribhuh svayam-bhur yathatathyato` rthan vyadadhac chasvatibhyah samabhyah”

Оо бүхнийг чадагч тэр вээр бүхнийг үзэгч, бүхэнд нэвчигч хаа сайгүй оршигч Өөрөө тунхаглагдсан, өөрөө оршсон, ухаантан риши нарын бишрэгдэгч бүхнийг ивээн тэтгэгч цаг хугацааний захирагч гэжээ.

Энд Svayam+bhu нь өөрөө оршсон, тунхагласан утгаар Prajapati бүтээгч бурханыг илэрийлсэн утгаар гардаг байна.

Соёмбо нь хэлзүйн утгаас гадна дүрслэл нь Вед-ийн философи, цэцэн мэргэи ухаантай нягт холбоотой юм. Соёмбо –ийн дүрслэл нь урлагийн болон сүнсний дотоод туршилгын, тэгш хэмийн гайхалтай ухагдхууныг хангасан байдаг байна.

Соёмбо-ийн дүрслэлийг Вед-ийн утга зохиолд дүрслэн бичсэн байдаг.

Мундака-упанишад -д Бурханы дээд бодгалийн огторгуйн дүрийг дүрслэхдээ доорх хэлбэрээр бичсэн.

“Agnir murdha caksusi candra-suryau
Disah srotre8 vag virtas vedah/
Vayuh paruno, hrdayam visvam asya
Padbhyam prithivi hy esa sarvabhutan taratma//”

(Mundaka-Upanisad 2.1.4)

Оо Гал бол түүний тэргүүн мэт Нар болон Сар түүний нүд мэт, дөрөвний нэг хэсэг нь түүний чих мэт, Веда-үүд түүний өгүүлэхүүн хэл мэт, Агаар түүний prana (амьдрал-ийн эрчим) мэт, орчлон ертөнц түүний зүрх мэт, газар дэлхий түүний хөл мэт гэжээ.

Энэ нь шууд Соёмбо-ийн дүрслэлийг зураглан бичсэн . Ачюутанада даш багшийн үзэлээр /Шримад Бхагавад Гитагийн арван нэгдүгээр бүлэг дээр өгүүлэгчлэн Кришна эзэн вишнү өөрийн Visvarupa огторгуйн дүрийн илрэл тодролоо агуу харваач Аржунаг-ийн өмнө дэлгэн, илчлэн харуулсан байдаг.

Мундака-упанишад-д бичсэн Соёмбо-ийн Сар нарны доор дүрслэгдсэн гурван өнцөгт гипотенуза нь дурьдагдсан triya буюу гурван веда Риг-Веда, Яджур Веда, Сама Веда болно.

Соёмбо-ийн хэлбэрт дүрслэгдсэн буруун зүүн талд байрласан босоо шугам зүг заасан дөрвөн disa болон дөрвөн vidisa буюу хоёр чих.

Соёмбо-ийн хэлбэрт дүрслэгдсэн хоёр жижиг хэвтээ шугам нь Бурханы дээд бодгалийн prana үндсэн эрчим, веда-ийн мэдлэг ойлголтонд таван төрлийн prana байдаг. Гэхдээ kausitaki Upanishad өгүүлсэнчлэн үндсэн хоёр эрчим дурьдсан ayuh буюу амьдралын нөгөө нь prjna буюу ухамсарын эрчим байдаг нь бидний гүн гүнзгий нэг амьсгал нь ухамсарыг тэлж мөн амьдралыг тэтгэж байдаг.

Ухамсар нь амьдралгүй, амьдрал оршихуй нь ухамсаргүй эс орших билээ гэж байдаг.

Соёмбо-ийн төвд хоёр загас буюу хоёр шувуу Бурханы дээд бодгалийн зүрх- hrdayam дүрслэгдсэн байдаг.

Матра-д Веда-ийн риши-ийн дотоод туршилгаар Visvam буюу бүхий л орчлон хоёрхон төлөвт-д байдаг. Нэг нь pinda буюу чхэн микро космос загвар хэлбэрээр ба хоёрдахь нь brahamanda буюу агуу макро космос төлөв-д.

Веда упанишад хоёр найз шувууны тухай дүрсэлсэн байдаг бөгөөд хоёулаа нэг бүхэл модон дээр суун нэг нь модний жимснээс идэн мэдрэхүйн тусламжтайгаар ташаан цэнгэж байхад нөгөө харин идэхгүй зөвхөн ажиглаж байдаг. Энд жимс идэх шувуугаар биеэ даасан сүнсийг төлөөлүүлсэн байдаг ба учир нь үйлс буюу үйлийн үр дүнг болгоогч Karma-phala-bhota, хоёрдахь харин үл идэгч ажиглагч шувуугаар бурхалаг дээд сүнсийг төлөөлүүлсэн байдаг.

Эцэст нь хоёр шувуу буюу хоёр загасны доор дүрслэгдсэн доод гурван өнцөгт дүрслэлд мантра-д pada буюу хөл түүнээс гадна гэр, орон, газар дэлхий утгаар авч үздэг.

Энэ нь Чхандогья упанишад –д trivrt karana буюу амьдралын эх булаг газар дэлхийн үүсэл хувьсалыг tejas, apas, болон anna гэх гурван ихэр төлөвөөр дурьдсан байдаг. Эхэнд Sat буюу дээд үнэн байсан тэрвээр tejas буюу бүхий л эрчимийг үүсгэсэн тэгээд эрчим нь apas буюу усыг үүсгэсэн тэгээд ус нь anna буюу хоол амьдралыг үүсгэсэн гэж бичжээ.

Ачюутанада даш профессор Соёмбо-ийн дүрслэлийн тайлбар аа Шримад Бхагавад Гитагийн наймдугаар бүлгийн (3,4)-д гардагчлан адхьятма буюу биеэ даасан би, адхибхута буюу материаллаг илрэл , адхидайва буюу бурханы орчлонгийн дүр гэх гурван төвшинд тус бүрд нь тайлбарласан байдаг. Би зөвхөн эхний хэсгээс нь орчуулан бичсэн болно,

Tuesday, November 23, 2010

''Inception'' Christopher Nolan



"We are asleep. Our life is a dream. But we wake up, sometimes, just enough to know that we are dreaming."
— Ludwig Wittgenstein

Миний харсанаар Ноланы энэ санаа бол Буддхист идея, " Life is dream. So it matters not what type of dream you are seeing" Өөрөөр хэлбэл Life is in your unconscious mind SUPER three.., four.., five.., six dimension Projector .., you can not see even in reality. Until achieved moksha..,

Иймэрхүү идея, статья-г Гаутамагаас ч, Атишигаас ч, Диловаас ч олж болно.
Зүүд жаргалтай байж болно гүн гүнзгий цаанаа зовлон. Зүүд жаргалтай байсан ч хүний хүслийн ан цангааг хагаж чадахгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт бодит байдалийг санагалзах л болно. Яагаад гэвэл бодит ул мөр ухамсарт гүн хадгалагдсан байдаг.Бид яагаад ханхүү гүнжийн үлгэр домогт дуртай байдагийн яагаад гэвэл бидний ухамсарт мань тийм дурьтгал байдаг болхоор.., Нөгөө Jesus-ийн хэлдэгээр миний чамд өгөх байсан уусыг уусан хүн хэзээ ч дахиж цангахгүй гэдэг шиг зүүдээ жаргалтай байлгахын тулд /mind projecture oo..,/ бас нилээн Inception дээр гардаг шиг action.., юм болно шүү. Зүүдэн доторх зүүд, зүүдэний зүүд бөх бат байдаг бол сэрүүний жаргалтай зүүд их хэврэг. Хэн нэгэн dream-stealer, love stealer олиггүй этгээд, бусниулах юм уу хулгайлах бидний бодож байсанаас ч илүү амархан.., гэдэг..,

"Inception" -ний plot-ийг action гэхээс ээ /action байна л даа/ бүүр фантазий, хаос илүү odd бас romantic love affairs ..,яг зүүдтэй ойролцоо ахуйтай байсан бол илүү embarrass өгөхгүй юу.. ийм гүн philosopical concept авчаад балай авахгүй..,

Зүүдэн доторх зүүдний хувьд нөгөө Zhuangzi ийн зүүдэн доторх эрвээхэй нь Zhuanzi ийг зүүдлэв үү эсүүл Zhauanzi өөрөө эрхвээхэй болж зүүдлэв үү гэдгээ мэдэх ээ болчихдог шиг юм болох гээд байна аа хэхэхэ

Aмьдралд ч ийм юм ховорхон ч хааяа тохиолддог aжил дээрээ байхдаа танихгүй хүнийг ирэхийг хараад зог тусангаа яг энэ ширээн дээр тусаж байгаа нарны гэрэл, за байз яг энэ орчиныг яг энэ хүнийг зүүдэлж байсийн байна ш дээ ГЭЖ түрхэн зуур бодогдохдоо зүүдээ эргэн санах тэр тэр мөчдөө Зай байз би цааш нь яаж зүүдэлж байлаа.., гэж эргэн санах гэж оролдов Юу гэж байлаа Юу болж байлаа.., тийм ээ тийм цааш нь Яал аа.., чөтгөр ав..., гэж өөрөө өөртэйгээ эргэлдсээр байгаад барьж авсан шижмээ алдчихаж билээ. Амьдрал үнэхээр урьдчилаад төлөвлөгдчихсөн байдагийн юм болов уу

Saturday, November 6, 2010

Real estate



Өчигдөр өөрийн дэмжиж явдаг нэг хүнтэйгээ сонгуулын эрхийн талаар ярилцаж өөр үзэл бодолтой байгаагаа ажиглаллаа. Би өөрөө ер нь олонхийн засаглалд тийм ч таатай ханддаггүй бөгөөд юм л болуул tyranny of the majority руу хэлбийчихдэг болохоор масс, нийтийн ухамсар нилээн болхи бүдүүлэг гэдэгт итгэдэг. Яг энэ шалтгааны улмаас Сократийг өөрийн үзэлээ илэрхийлсэнийх нь төлөө, шүүмжилсэнийнх нь төлөө залуусын толгойг уруу татаж эргүүлсэн гэдэг шалтгаанаар Афинчууд олонхийн vote- оор хор уулгахаар цаазалчихсан. Гэтэл Democracy гэдэг нь өөрөө олонхийн засаглалтай утга нэг байж болох юм. Гэхдээ би шууд утгараа autocracy хэлбэрийн тухай яриагүй юм. Миний бодлоор тухайн нийгмийн ихэнх хэсгийг нь эгэл боргил, ядуу, uneducated оршин суугч, хамжлага ард, албатууд эзэлж байгаа бол сонгууль явуулах нь өөрөө утгагүй байж болох юм яагаад гэвэл биеэ даасан субект гэж хэлэх нь эргэлзээтэй.., individual гэж авч үзэвч сул дорой тул энэ эрх өөрсдөө хэрэгжүүлж чадна, эдэлж чадна гэдэг нь бас л эргэлзээтэй.., бүрэн эрхт бие, даасан, баян иргэн байгаа цагт л төлөөлөлийн ардчилал хэрэгжих магадлалтай. Ярилцагч хүн маань тухайн нийгэм, масс, иргэн миний хэлсэнээр хангалттай иргэншилийн төлөвшил байхгүй гэдгээр үндэслэж тэр хүний санал өгөх эрхийг түтгэлзүүлж өмнөөс нь шийдэж болохгүй гэж надад хэлэв.Түүнчлэн засаглалын хэлбэрийн талаар ч ярилцав. Мэдээж би "tribunician powers" ч юм уу сонгодог ойлголтийн хүчнйи тэнцвэрийн талаар маргахгүй. Гэхдээ яагаад альтернатив хуувилбар байж болохгүй билээ. Улс орон болгон бүр өөр өөрийн газар зүйн байрлал түүхэн үйл явц, иргэншилийн онцлоготой байдаг. Ялангуяа манайх шиг хүн амын гурваны нэг нь хагас суурин нүүдэлийн ахуйтай үндэстэнд бид заавал өөрсдийн биш хэн нэгний заасан замаар, засаглалын хэлбэрээр, тэр хэлбэрт тохируулж явах албагүй биз дээ.., Хэн нэгэн л энэ эцэс төгсгөлгүй замбараагүй байдалд цэг тавьж, зогсоож, шийдэх хэрэгтэй биз дээ.., Энэ ярианы сэдэл нь өмчгүй хүнд үнэндээ ямар ч эрх гэж байдаггүй гэж миний хэлсэнээс үүдэлтай юм. Хатуу сонсогдож байгаа байгаа байх.., хатуу сонсогдож байгаа боловч энэхүү санаа өнгөрсөнд ч, одоо ч нийгмийн зохион байгуулалтанд нилээн үнэний хувьтай байж болох юм. Хүнд мэдээж олон төрлийн гэж хэлж болох өмч бий түүний биеэ махбодь, оюун санаа, боловсрол, эд хэрэгсэл, орон байр, үл хөдлөх хөрөнгө гэхчилэн.., Гэхдээ энэ бүгдээс суурь өмч нь юу юунаас илүү ач холбогдолтой юм. Энэ суурь өмч нь биеэ махбод-ийг тэтгэнэ, сонголт хийх боложийг ч олгоно, дуртай зүйл ээ оролдох цаг завийг ч өгнө. Хэрвээ суурь өмчгүй бол санал өгөх эрх нь ч байлаа ч гэсэн энэ эрх нь бүрэн дүүрэн хэрэгжин гэдэг нь тун чиг эргэлзээтэй байж болох юм. Хэрвээ эрх нь байлаа ч хэрэгжихгүй бол эсүүл хэрэгжих нөхцөлийг нь бүрдүүлэхгүй байгаа бол байхгүйтэй адил юм. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, хүн амьд явах эрхтэй, сонгуульд санал өгөх эрхтэй энэ бүгд зүгээр л гоё сайхан тааламжтай үг хоосон уриа болох юм. Суурь өмч гэж юу вэ? мэдээж газар, түүн дээр байрших үл хөдлөх хөрөнгө навсархай амбаар байсан ч болно. Ноогдол ашиг хэлбэрээр хувьцаа, нийтийн өмчөөс эзэмших хувь эдгээр л болно. Иргэн эдгээр суурь өмчтэй байхад сонирходог зүйлдээ илүү анхааралаа хандуулах болно дуртай зүйл ээ хийх болно. Философи сонирходог философио оролдоно, шинжлэх ухаан сонирходог бол шинжлэх ухаанаа оролдоно, хөгжим сонирходог бол хөгжимөө оролдоно, яруу найраг сонирходог бол яруу найрагаа оролдоно. Бүгд үнэ цэнэтэй. Хэрэггүй иргэн гэж байхгүй, Бүгд дуртай чаддаг чаддаг юм аа л хийнэ. Үзэл бодол, байр суурь нь илүү тод, баттай байх болно. Миний нэг болзолт бус итгэл үнэмшил байдаг юм. Аливаа шинжлэх ухааны нээлт аливаа салбарын прогресс тухайн судалж байгаа хүний сонирхол дурлал, авталт, түүнээс ямар нэгэн оюун санааны ташаал авдагаас л гардаг гэж. Новелийн шагнал нь харин санаадгүй зүйл олцон мэт гайхаж хүлээж авдаг байх.., сдепэнд урамшуулаын төлөө тэр түүний түүнийг хийгээгүй.., аливаа нэг төсөөлөлд тохируулах хэрэгцээ, чи шаардлага хангахгүй, хэрэггүй хүн гэх зүйл байхгүй байх болно.

Нөгөө нэг сэдэв нь засаглалын хэлбэр би парламентийн гишүүн хорин хүн байсан ч болно гэж хэлсэнээс үүдэлтэй надтай ярилцагч хүн эрх мэдлийн төвлөрөл, сонгогчийн эрхийн тухай бодсон байсан байх л даа яг үнэндээ хэд байх нь надад тийм чухал биш надад ганц юм л сонин зөв хүн зөв газраа зөв байр сууриндаа байх.., мөн шийдвэрүүд нь зөв бөгөөд оновчтой хурдан байх.., би түүхэн лидэр биеэ хүн гэж л сонсож байсан болхоос алдарт олонхийн бүлэг гэж сонсож байгаагүйн байна. Миний нэг итгэл үнэмшил байдаг юм. Зөвхөн зөв хүн л зөв хүн хүнийг зөв газар нь зөв байр сууринд томилж чаддаг гэж.., гүйцэтгэх засаглалд парламент-д ийм чадвар байгаа болов уу? зөв хүн хүн зөв газраа зөв байр сууриндаа байх, байлгадаг тийм систем байвал хэлбэр нь ямар байх нь гаднах нь ямар байх нь тийм ч чухал биш тэгэхээр энд наг асуулт гарч ирнэ. Зөв хүн гэж хэнийг хэлээд байгаа бэ зөв хүн гэдэг нь миний хараалтаар хамгийн түрүүнд эрх мэдэл түүнд ерөсөө ч сонин биш хэрвээ эрх мэдэл хүрч ирвэл санаандгүй зүйл олцон мэт гайхаж хүлээж авдаг энэ эрх мэдлээс огтхон ч эргэлзэлгүй татгалзаж чаддаг өөрийнхөө эзэмшсэн мэргэжил боловсролдоо хангалттай ханамжтай байж чаддаг тийм хүнийг хэлнэ. Энэ хүн нь ямар ч салбарын бай ямар нэгэн хэмжээгээр тухайн салбартаа гүн ухаантан магадгүй философи судалдаг байх нь гарцаагүй. Учир нь тун цөөхөн хүн л мөнгө, эрх мэдэл, хүч ээс татгалзаж түүний нөлөөлөлд орохгүй байж чаддаг. Ямар ч салбарын бай ямар нэгэн хэмжээгээр тухайн салбартаа гүн ухаантан биш л бол тийм байж чадахгүй. Миний ийм "биеэ хүний хувь загвар"-д нийгэмдээ үндсэн радикал өөрчлөлт хийж чадсан Солон-оор төсөөлдөг.

Дээд шүүхийн шүүгч, үндэс хуулийн цэц, яамдын сайдыг хэн томилдог бэ? би заримдаа гайхдаг энэ улсыг хэн удирдаад байн аа гэж энэ улс-д эзэн байна уу гэж парламент юм уу гэхээр биш ээ гүйцэтгэх засаглал юм уу гэхээр биш ээ ерөнхйилөгч юм уу гэхээр бүүр ч биш ээ

Юунд ингэж хэлж байна бэ ??? аливаа том гэмт хэрэгт эдийн засгийн ул мөр байнга дагуулж байдаг гэдэг шиг аливаа хувьсгал хийхэд мөнгө хэрэгтэй шиг.., үүнтэй адил сонгуульд ялалт байгуулахад мөнгө хэрэгтэй намуудын санхүүжилтийг ил тод болгохгүйгээр (ялангуяа засгийн эрх барьж байгаа намын) энэ улсыг хэн удирдаж байгааг тогтоох аргагүй юм. Миний харж байгаагаар уул уурхайн гэрээнүүд асуудалтай гэдгийг бүгд мэднэ засгийн газар ч, сайд ч мэдэхийн дээдээр мэднэ тэд чинь тэнэг уулсууд биш шүү дээ харин томоохон намын санхүүжилт хаанаас ирдэгийг хэн ч мэдэхгүй энэ бол топ нууц

Миний бодлоор гаднаас ирж байгаа мөнгөний урсгал томоохон намын санхүүжилтыг хүчирхэг, хүндэт иргэдийн зөвлөл маш сайн хянаж байх ёстой Үүнд л бидний та бүхний ирээдүй уул уурхайн гэрээнүүд шийдэгдэж байдаг.