Sunday, December 17, 2017

Хүн болгоний "Бурхан"-д хандсан залбирал гуйлтанд өгдөг хариулт



Хүү минь, Хонгорхон хүү минь, ямар удаан хүлээнэ вэ хүлээж л байна. Жилийн хором бүрт зууны агшин бүрт би хүлээнэ. Би чамд бүгдийг өгсөн дэлхий бүхэлдээ чинийх чи бүхнийг хийх эрхтэй өөрийнхөө замыг өөрөө сонгоно. Гэхдээ гуйя чамаас хүү минь хонгорхон хүү минь аз жаргалтай байгаарай гуйя, Чи намайг харахгүй байна Чи намайг сонсохгүй байна оюунд чинь эргэлзээ тээнгэлзэл сэтгэлд чинь гуниг оршино.
Чи одож хаашаа вэ Чи зүтгэж байна юунд вэ Тэгээд бас хэн нэгэнд мэхийн ёслоно Чамд би хоёр гараа зүтгүүлнэ. Хүү минь Хонгорхон хүү минь жаргалтай байгаарай Чи дахиад л одно. Зам мөр чинь хаашаа ч бус энэ зам мөрт дэлхий гариг сөнөнө. Чи бүхнийг хийх эрхтэй Тэгээд дэлхий сөнөж байна. Чиний хувь заяаг сөнөөж байна.
Чи бүхнийг хийх эрхтэй. Гэвч би тэснээ. Сүүлчийн өвсхөнтэй цуг чамайг сэргээнэ ээ дахиад эргэн тойронд ертөнц гялалзана аа ариун хүмүүсийн нүүрэнд хахир гуниг харагдана.
Чамайг там шүүхийн өдрөөр айлгана. Чамд хэлэхдээ би шүүгчдийг илгээнэ гэнэ. Гэтэл би ганцхан зүйлийг л гуйна. Бид хоёр хамтдаа байх цагийг л бодно. Би итгэж байна чи хүрч ирнэ. Би мэдэж байна. Чи буцаж ирнэ. Би чамайг дахиад тэврэнэ. Хойд эцэг биш би чинийх, Би чиний төрсөн эцэг чи надад төрсөн хүү бид хамтдаа жаргалтай байх болно.

Бурханы хэл бол навчсын шаргиан шувуудын жиргээ усны давалгаа салхины чимээ юм. Бас Бурханы хэл үнэр өнгөтэй байдаг. Энэ хэлээрээ хүн бүрийн залбирал гуйлтанд хариу өгдөг.



/Оросын Дуут хуш
цувралаас/ Владимир Мегре.

No comments: