Thursday, May 6, 2010

In God We Trust




Үндэстэнүүдийн дундаас би одоо цагт хамгийн шашинлиг орныг тэр Энэтхэг биш, Түвд биш, Мекка биш магадгүй Америк хамгийн шашинлаг орон юм болов уу гэж боддог. Үндэсний мөнгөн дэвсгэртэн дээр Бурханыг ингэж зарлан тунхагласан орон өөр байдаг юм уу? Израйлчууд хүртэл үндэсний шекель дээр тэгж байдаг уу? Үгүй.., миний мэдэхийн. Энэ бол үндсэн зарчим, тулгуур юм. Бисмаркийн Лютеранин гэдэг шиг энэ Пуританин соёлын motto нь Walt Whitman, Emerson ны Америк философи, Америк соёлын амин сүнс, сүр сүлд нь Америкийн хүчирхэг байгаагийнх нь гэрэл гялбаа нь юм болов уу гэж боддог юм. Нөгөө "Бхагавад Гита" дээр Кришна хаана би байна тэнд Ялалт, Эд баялаг, Сүр жавхлан байна гэдэг шиг үнэхээр сайхан "shloka" шүү! тэрүүхэндээ шүүрс алдмаар :) Хэ хэ.., Yе үеийн Америкийн ерөхийлөгчийн farewell speech дээр төгсгөлд нь Америк ороныг Бурхан ивээг гэхлээр л яагаад ч юм дээшээ нэг юм огшоод явчихдаг юм. Төсөөлвөөс яг л арван гуравдугаар зууны Монголчуудын "Мөнх тэнгэрийн хүчин дор" гэдэг шиг тэр хол газар хэдэн мянган бээр дайн тулаан хийж аялахад тэтгэх ямар нэгэн философи, итгэл үнэмшил, зарчим хэрэгтэй биз дээ Би Монгол хүн бүр шиг Чингис хааныг агуу байжээ гэж боддог. Гэхдээ юунд нь юм вэ? Нууц товчоон дээр Чингис хаан Бурхан халдун уулан дээр гараад бүсээ хүзүүндээ зүүгээд гараа дээш өргөөд дээш хандахдаа би дайн тулаан хийгээд яллаа гэж хэлдэггүй Мөнх тэнгэрийн ивээлээр гэж ярьдаг энд ямар нэгэн extreme exotic байгаа биз..,

No comments: