Saturday, April 10, 2010

1854 онд өөрсдөөс нь газар худалдан авахыг хүссэн АНУ-ын Ерөнхийлөгчид Америкийн индианчуудын толгойлогч Сийтлийн бичсэн захидалын хэсгээс

/Энэ захиаг хэдэн жилийн өмнө олж авч уншиж байсан юм. Байгалийн гайхалтай дүрслэлийг нь одоо ч би мартдаггүй. /

Цагаан ордон дахь эрхэм Ерөнхийлөгч өө!

Агаар тэнгэр хийгээд газар усыг хэрхэн яаж худалдан авч худалдаж болдог байна аа? Үүнийг ойлгох бидний хувьд тун бэрх. Энэ газар шорооны алхам тутам алхам тутам нь ард түмний минь хувьд ариун догшин зүйл юм. Хуш моддын гялбалзсан шилмүүсүүд, дүнгэнэн шуугих шавьжнууд, тэнгисийн элсэрхэг торгон хөвөө, битүү үй ширэнгэ хийгээд өглөөгүүр нуга зүлэг бүрхдэг уур манан энэ бүхэн ард түмний минь ойтой, туулж өнгөрүүлсэн олон зуун жилийн амьдралынх нь салшгүй хэсэг юм. Ой хөвч, моддын судлаар гүйж буй шүүс өвөг дээдсийн минь дурсамжийг өөртөө тээж байдаг. Бид үүнд итгэдэг Цагаан арьстнуудын хувьд байдал ийм бишдэг. Нэг цагаан арьстан үхээд оддын оддын ертөнц рүү одох цагтаа төрж өссөн газар шороогоо мартаж орхидог. Тэгвэл бид насан эцэс болсон ч төрсөн газар шороогоо мартдаггүй. Учир нь улаан арьстан бид газар шороог өөрийн жинхэнэ эх гэдгийг мэддэг юм.
Вашингтон дахь Цагаан арьстан эрхэм Ерөнхийлөгч биднээс газар авах хүсэлтэй байгаагаа бичжээ.Энэ нь бидний хувьд нухацтай бодох зүйл болж байна. Эрхэм цагаан арьстан ерөнхийлөгч бидэнд тайван амьдарч болох газар тасалж өгөхөө, биднийг эцэг шиг асрамжлахаа бас улаан арьстанууд бид түүний хүүхдүүд болохыг дурьджээ. Энэ саналыг бид бодож үзэж болох юм. Гэхдээ энэхүү саналыг хүлээн авах тийм ч амар биш гэдгийг ахиад л тайлбарлахаас аргагүй болж байна. Учир нь энэ газар шороо бидний хувьд ариун дагшин зүйл юм. Гол горхинуудын ус зөвхөн урсаад л одож буй биш юм. Энэ газар шороог та нарт зарчихлаа гэж бодъёв Гэтэл энэ ус ба газар шорооны ариун догшин зүйл болохыг үр хүүхэддээойлгглах хэрэгтэй болдог. Бид гол горхийг ахан дүүсээ гэж хайралдаг. Та нар ч гэсэн ахан дүүст минь бидний адил хайр хүндэтгэл үзүүлж чадах болов уу?

Би мэдэж байна, цагаан арьстанууд бидний адил биш. Цагаан арьстны хувьд нэг хэсэг газар нөгөөгөөсөө огт ялгаагүй. Цагаан арьстан газраас авахыг хүссэнээ л авах гэж бодох бөгөөд дараа нь өөрийн замаа хөөж оддог. Учир нь газар цагаан арьстны хувьд анд нөхөр нь биш дайсан нь. Цагаан арьстан газраас авахыг хүссэнийгээ авангуутаа л ондооо сонирхолтой юм хайж эхэлдэг. Тэд эх болсон газар шороо ба ах дүү болсон аггар тэнгэрийг амч өгөлцөх ашиглах , хэрэглээд хаях маягийн нүдээр л харж байдаг. Газар шороог цөлжүүлж, бүх зүйлийг идээд дуусгах нь тэдний нэг онцлог.
-Тэдний босгосон хотуудыг ч бас улаан арьстанууд бид ойлгодоггүй. Энэ хотуудад амгалан тайван байдал, эв найрамдал алга. Цагаан арьстангуудын босгосон хотуудад цэцэгсийн цоморлигоо дэлгэх анир, эрвээхэйн далавчний сүрчигнээ сонсогдохгүй.
- Магадгүй би бүдүүлэг учраас ойлгож чадахгүй байж мэднэ. Миний болоод ард түмний минь хувьд эрхэмд тооцогддог зүйлс энд огт өөр. Хүн цөөрмийн эргэн тойронд цугласан мэлхийнүүдийн хашгираа, моддын мөчир дээрх шувуудын жиргээ болоод байгалийн элдэв дуу чимээг улам л сонсхоо больсоор байхад амьдрал ямар утга учиртай, үнэ цэнэтэй болох вэ? Бил улаан арьстанууд тийм ч учраас ойлгоход хэцүү байдаг. Улаан арьстанууд бид цөөрмийн мандлыг илбэх салхины исгэрээ болоод үнэрт дуралдаг. Хушин ойн үнэрийг авчрах чийглэг зөөлөн сэвшээнд дуртай.
Бидний хувьд агаар тун чухал зүйл. Ой мод, амьтад, хүмүүс бүгд л нэг агаараар амьсгалдаг. Цагаан арьстан хүний хувьд энэ нь ч бас чухал биш дэг ээ. Гэхдээ бид энэ газар усаа зарахаар болвол, агаарыг цэвэр байлгах талаар анхаарах эсэхийг чинь бас мэдэх хэрэгтэй байна. Агаар мандлыг дагшин зүйл болохыг, түүнийг цэвэр байлгах хэрэгтэйг та бүхэн үр хүүхэддээ зааж сургах ёстой агаар яахлээрээ ийм ариун дагшин зүйл болдог билээ?
Эцэг дээдэс минь хорвоод мэндлэхдээ анхныхаа амьсгалыг, өөд болохдоо ч баё сүүлчийнхээ амьсгалыг энэ агаараас авцгаасан юм.
- Биднээс газар худалдаж авахийн тулд тавьсан саналыг чинь би судалж үзнэ. Хэрвээ бид та бүхний саналыг хүлээн авахаар болвол бидний зүүгээс ч бас тавих болзол гарч ирж таарна. Цагаан арьстанууд энэ газар шорооны дээр оршиж буй бүх л амьд зүйлсэд хүндэтгэл үзүүлж байг. Би бүдүүлэг хүн. Үүнээс өөрөөр бодож чадахгүй байна.

...Шил дээр үхээд өмхийрчихсөн хэдэн мянган бизоныг би үзсэн цагаан арьстанууд галт тэрэгээр өнгөрөхдөө хайр найргүй шүршээд алчихаж байна юм. Нэг бизоноос утаа савсуулсан төмөр тэрэг илүү үнэ цэнтэй гэдгийг тархи минь нэг л хүлээж авахгүй байна. Улаан арьстанууд бид адгуусан амьтадыг гагцхүү амиа тэжээх хэрэгцээгээрээ л агнадаг...
Та нар бүх адгуус амьтадыг алж устгахад хүрвэл цаашид яаж шуу амьдрахсан бол?
Амьд зүйлс нь устгагдсан ертөнцөд хүний сэтгэл санаа ч ганцаардлаасаа болоод мөхөхөд хүрнэ гэж санагдаж байна.
Өнөөдөр шим ертөнцийн толгой дээр бууж буй зүйлс маргааш хүний өөрийнх нь толгой дээр бууна гэдгийг бүү мартагтун. Учир нь эдгээрйин хооронд ямар нэгэн холбоо бий.
Бас нэг зүйлийг сайн мэдэж байна. Газар шороо хүнээс бус хүн газар шорооноос хамааралтай. Ийм ч учраас энэ ертөнц дэх бүх юмс, нэгэн гэр бүлийнхнийг бие биеэнтэй нь холбож байдаг цус адил дундын нийлмэл бөгөөд өөр хоорондоо нягт холбоотой Энэ шалтгаанаар дэлхий ертөнцийн толгой дээр буйж буй аливаа үгүйрэл, гажуудал хүн төрөлхтөний толгой дээр ч адил бууж байгаа хэрэг.
Бидний мэдэж байгаа бас нэг зүйл байна. Та нарын Тэнгэр биднийхээс тусдаа өөр Тэнгэр биш, бид нэг л тэнгэрийн ивээлээр бүтээгдсэн улс. Магадгүй цагаан арьстан хүн нэг өдөр үүнийг ойлгох бөгөөд бид бүхний ахан дүүс болохын үнэнийг ухаарах биз. Гэвч Тэнгэр биднийг бүгдэнг нь бүтээсэн Тэнгэрийн хувьд улаан цагаан арьстны хооронд ямар ч ялгаа байхгүй бөгөөд Тэнгэр ч мөн өөрөө улаан арьстануудын адил газар шороонд хүндэтгэл үзүүлдэг. Газар шороонд хүндэтгэлгүй хандана гэдэг Тэнгэрт өөрт нь хүндэтгэлгүй хандаж байна гэсэн үг.

Цагаан арьстаныг энэ газарт авчирсан хийгээд тэдэнд улаан арьстануудыг эрхшээлдээ авах хүч өгсөн Тэнгэрийн зуралгыг би нэг л ойлгож өгөхгүй байна. бизонуудыг алагдсан, ой хөвчийг шатаагдсан, газар шорооны бохирдсон зэргийг ойлгохгүй байгаатай яг нэгэн адилаар...
Та бүхэн тэнгэрт халих бүргэдүүд, уулсыг бүрхсэн ой мод бүгд алга болж, зэрлэг адуунуудыггэршүүлээд алхам тутамд зөвхөн хүнээр л дүүрсэн байхыг нэг л өдөр харцгаах биз ээ . Чухам тэр өдөр хүн төрөлхтөний хувьд амьралын төгсгөл хийгээд орчин ахуйгаа үргэлжлүүлэх боломжийн төлөөх тэмцлийн эхлэл хоёр зэрэг хаалга тогших болно....

2 comments:

Б.Баясгалан said...

neg clubiin tsuglaraltan deer chamaig ene zahidlyg unshij bhyg harsan yum bna, oyutan bhad...

arjuna said...

tiin sho.., martaj bolohgui Zahia