Thursday, December 9, 2010

The Vedic Interpretion of Soyombo





Би энэхүү нийтлэлийн өмнө Дааш профессорыг дурьдах ёстой.
Энэ хүн бол 2006 оны намар МУИС-ийн Буддын судлал санскрит хэлний танхим-д зочин профессор-оор уригдан ирж байсан юм. Их далайцтай өргөн мэдлэгтэй монголд элэгтэй, дотно хүн байсан юм. МУИС-ийн дугуй танхим-д 2006 хавар Веда-ийн гүн ухаан ба Соёмбо-ийн сэдэв-т лекцээ Монголын төлөөлөл бүхий холбогдох профессор багш нарт, оюутнуудад, буддын шашны лам нарт тавьсан юм. Харамсалтай нь лекц нь дэндүү гүн, өөрийн хиндү итгэл бишрэлтэй нь холбогдоод оюун ухаан, соёлийн ялгаа хэлний бэрхшээлээс ихэнх нь ойлгогдоогүй үлдэж билээ. Миний биеэ 2007 оны зун Саугарын их сургуулийн оюутны камп дэхь гэрт нь очиход монголын Соёмбо -ийн дүрст янтра, туг байгааг хараад их л дотно санагдаж билээ. Өөрийнх нь залбирал киртан аа хийдэг бяцхан өрөөг нь харахад энэ яах аргагүй уламжлалт хиндү шүтлэгтэн нь харагдаж байж билээ. Тийм мөртлөө монголын эртний соёл антропологтай, өөрийн гүн ухаан үзлээ холбож логиктой дэс дараатай нь ярьдагсан сонин байдаг байв. Сүүлд намайг 2009 онд Монголд ирсэний дараа нарийн бичиг нь и-мэйл-ээр Achyutananda Dash багшийг нас барсаныг дуулгасан юм. Би их харамсаж билээ. Өөрийн лекцээ уншиж байхдаа сэтгэл хөдлөл нь бадраад ирдэг нь дууных нь өнгөнөөс мэдрэддэг тийм л хүн байсан юм. Би энэ нийтлэлийг түүний эрдэмийн ажлын зарим хэсгээс нь орчуулан бичсэн болно.

Соёмбо бол (хэрвээ бурхан гэж байдаг бол миний хувьд) Бурханы дээд бодгалийн огторгуйн дүр Vishvarupa-ийн билэгдэл илэрийлэл юм.

Соёмбо нь санскрит хэлний Svayam+bhu гэх хэл зүйн хоёр элемент үгнээс гаралтай үг бөгөөд:
Svayam нь Өөрөө, bhu нь байх, орших, болсон, гарч ирэх, бий болсон, болох, амьдрах утгатай хөрвүүлбэл Өөрөө оршсон, Өөрөө бий болсон, Өөрөө илэрч тодорсон, Өөрөө гарч ирсэн мөн өөрөөр биеэ даасан, юунаас үл хамаарах, хараат бус гэсэн утгатай.

Сонирхолтой нь Гаутама будда-г Шакья-Муни, Татхагата Кришна-г Говинда, Хршикэша гэж нэрэлдэгтэй адилхан Соёмбо буюу Svayam+bhu -үг нь Брахман, Шива, Вишну, Будда, Ади Будда, Кала, Кама-Дева, Вьясадева, Жайн-ийн системийн гуравдахь Хар Вьясадева- тай адил утгаар хэрэглэгддэг байна.

Өндөр гэгээн Занабазар домогт өгүүлсэнээр дотоод туршилгаар бясалгалын явцдаа огторгуйд үзсэн билэгдэл дүрсээ санскритаар соёмбо буюу Svayam+bhu гэж нэрэлсэнээр хожмоо Монгол үндэсний төрийн далбаанд сүлд болсон юм.

Веда-д энэ нэр томьёо анх Яджур-веда-д гардаг.
мантра нь:
“Kavir manish paribhuh svayam-bhur yathatathyato` rthan vyadadhac chasvatibhyah samabhyah”

Оо бүхнийг чадагч тэр вээр бүхнийг үзэгч, бүхэнд нэвчигч хаа сайгүй оршигч Өөрөө тунхаглагдсан, өөрөө оршсон, ухаантан риши нарын бишрэгдэгч бүхнийг ивээн тэтгэгч цаг хугацааний захирагч гэжээ.

Энд Svayam+bhu нь өөрөө оршсон, тунхагласан утгаар Prajapati бүтээгч бурханыг илэрийлсэн утгаар гардаг байна.

Соёмбо нь хэлзүйн утгаас гадна дүрслэл нь Вед-ийн философи, цэцэн мэргэи ухаантай нягт холбоотой юм. Соёмбо –ийн дүрслэл нь урлагийн болон сүнсний дотоод туршилгын, тэгш хэмийн гайхалтай ухагдхууныг хангасан байдаг байна.

Соёмбо-ийн дүрслэлийг Вед-ийн утга зохиолд дүрслэн бичсэн байдаг.

Мундака-упанишад -д Бурханы дээд бодгалийн огторгуйн дүрийг дүрслэхдээ доорх хэлбэрээр бичсэн.

“Agnir murdha caksusi candra-suryau
Disah srotre8 vag virtas vedah/
Vayuh paruno, hrdayam visvam asya
Padbhyam prithivi hy esa sarvabhutan taratma//”

(Mundaka-Upanisad 2.1.4)

Оо Гал бол түүний тэргүүн мэт Нар болон Сар түүний нүд мэт, дөрөвний нэг хэсэг нь түүний чих мэт, Веда-үүд түүний өгүүлэхүүн хэл мэт, Агаар түүний prana (амьдрал-ийн эрчим) мэт, орчлон ертөнц түүний зүрх мэт, газар дэлхий түүний хөл мэт гэжээ.

Энэ нь шууд Соёмбо-ийн дүрслэлийг зураглан бичсэн . Ачюутанада даш багшийн үзэлээр /Шримад Бхагавад Гитагийн арван нэгдүгээр бүлэг дээр өгүүлэгчлэн Кришна эзэн вишнү өөрийн Visvarupa огторгуйн дүрийн илрэл тодролоо агуу харваач Аржунаг-ийн өмнө дэлгэн, илчлэн харуулсан байдаг.

Мундака-упанишад-д бичсэн Соёмбо-ийн Сар нарны доор дүрслэгдсэн гурван өнцөгт гипотенуза нь дурьдагдсан triya буюу гурван веда Риг-Веда, Яджур Веда, Сама Веда болно.

Соёмбо-ийн хэлбэрт дүрслэгдсэн буруун зүүн талд байрласан босоо шугам зүг заасан дөрвөн disa болон дөрвөн vidisa буюу хоёр чих.

Соёмбо-ийн хэлбэрт дүрслэгдсэн хоёр жижиг хэвтээ шугам нь Бурханы дээд бодгалийн prana үндсэн эрчим, веда-ийн мэдлэг ойлголтонд таван төрлийн prana байдаг. Гэхдээ kausitaki Upanishad өгүүлсэнчлэн үндсэн хоёр эрчим дурьдсан ayuh буюу амьдралын нөгөө нь prjna буюу ухамсарын эрчим байдаг нь бидний гүн гүнзгий нэг амьсгал нь ухамсарыг тэлж мөн амьдралыг тэтгэж байдаг.

Ухамсар нь амьдралгүй, амьдрал оршихуй нь ухамсаргүй эс орших билээ гэж байдаг.

Соёмбо-ийн төвд хоёр загас буюу хоёр шувуу Бурханы дээд бодгалийн зүрх- hrdayam дүрслэгдсэн байдаг.

Матра-д Веда-ийн риши-ийн дотоод туршилгаар Visvam буюу бүхий л орчлон хоёрхон төлөвт-д байдаг. Нэг нь pinda буюу чхэн микро космос загвар хэлбэрээр ба хоёрдахь нь brahamanda буюу агуу макро космос төлөв-д.

Веда упанишад хоёр найз шувууны тухай дүрсэлсэн байдаг бөгөөд хоёулаа нэг бүхэл модон дээр суун нэг нь модний жимснээс идэн мэдрэхүйн тусламжтайгаар ташаан цэнгэж байхад нөгөө харин идэхгүй зөвхөн ажиглаж байдаг. Энд жимс идэх шувуугаар биеэ даасан сүнсийг төлөөлүүлсэн байдаг ба учир нь үйлс буюу үйлийн үр дүнг болгоогч Karma-phala-bhota, хоёрдахь харин үл идэгч ажиглагч шувуугаар бурхалаг дээд сүнсийг төлөөлүүлсэн байдаг.

Эцэст нь хоёр шувуу буюу хоёр загасны доор дүрслэгдсэн доод гурван өнцөгт дүрслэлд мантра-д pada буюу хөл түүнээс гадна гэр, орон, газар дэлхий утгаар авч үздэг.

Энэ нь Чхандогья упанишад –д trivrt karana буюу амьдралын эх булаг газар дэлхийн үүсэл хувьсалыг tejas, apas, болон anna гэх гурван ихэр төлөвөөр дурьдсан байдаг. Эхэнд Sat буюу дээд үнэн байсан тэрвээр tejas буюу бүхий л эрчимийг үүсгэсэн тэгээд эрчим нь apas буюу усыг үүсгэсэн тэгээд ус нь anna буюу хоол амьдралыг үүсгэсэн гэж бичжээ.

Ачюутанада даш профессор Соёмбо-ийн дүрслэлийн тайлбар аа Шримад Бхагавад Гитагийн наймдугаар бүлгийн (3,4)-д гардагчлан адхьятма буюу биеэ даасан би, адхибхута буюу материаллаг илрэл , адхидайва буюу бурханы орчлонгийн дүр гэх гурван төвшинд тус бүрд нь тайлбарласан байдаг. Би зөвхөн эхний хэсгээс нь орчуулан бичсэн болно,