Tuesday, November 23, 2010

''Inception'' Christopher Nolan



"We are asleep. Our life is a dream. But we wake up, sometimes, just enough to know that we are dreaming."
— Ludwig Wittgenstein

Миний харсанаар Ноланы энэ санаа бол Буддхист идея, " Life is dream. So it matters not what type of dream you are seeing" Өөрөөр хэлбэл Life is in your unconscious mind SUPER three.., four.., five.., six dimension Projector .., you can not see even in reality. Until achieved moksha..,

Иймэрхүү идея, статья-г Гаутамагаас ч, Атишигаас ч, Диловаас ч олж болно.
Зүүд жаргалтай байж болно гүн гүнзгий цаанаа зовлон. Зүүд жаргалтай байсан ч хүний хүслийн ан цангааг хагаж чадахгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт бодит байдалийг санагалзах л болно. Яагаад гэвэл бодит ул мөр ухамсарт гүн хадгалагдсан байдаг.Бид яагаад ханхүү гүнжийн үлгэр домогт дуртай байдагийн яагаад гэвэл бидний ухамсарт мань тийм дурьтгал байдаг болхоор.., Нөгөө Jesus-ийн хэлдэгээр миний чамд өгөх байсан уусыг уусан хүн хэзээ ч дахиж цангахгүй гэдэг шиг зүүдээ жаргалтай байлгахын тулд /mind projecture oo..,/ бас нилээн Inception дээр гардаг шиг action.., юм болно шүү. Зүүдэн доторх зүүд, зүүдэний зүүд бөх бат байдаг бол сэрүүний жаргалтай зүүд их хэврэг. Хэн нэгэн dream-stealer, love stealer олиггүй этгээд, бусниулах юм уу хулгайлах бидний бодож байсанаас ч илүү амархан.., гэдэг..,

"Inception" -ний plot-ийг action гэхээс ээ /action байна л даа/ бүүр фантазий, хаос илүү odd бас romantic love affairs ..,яг зүүдтэй ойролцоо ахуйтай байсан бол илүү embarrass өгөхгүй юу.. ийм гүн philosopical concept авчаад балай авахгүй..,

Зүүдэн доторх зүүдний хувьд нөгөө Zhuangzi ийн зүүдэн доторх эрвээхэй нь Zhuanzi ийг зүүдлэв үү эсүүл Zhauanzi өөрөө эрхвээхэй болж зүүдлэв үү гэдгээ мэдэх ээ болчихдог шиг юм болох гээд байна аа хэхэхэ

Aмьдралд ч ийм юм ховорхон ч хааяа тохиолддог aжил дээрээ байхдаа танихгүй хүнийг ирэхийг хараад зог тусангаа яг энэ ширээн дээр тусаж байгаа нарны гэрэл, за байз яг энэ орчиныг яг энэ хүнийг зүүдэлж байсийн байна ш дээ ГЭЖ түрхэн зуур бодогдохдоо зүүдээ эргэн санах тэр тэр мөчдөө Зай байз би цааш нь яаж зүүдэлж байлаа.., гэж эргэн санах гэж оролдов Юу гэж байлаа Юу болж байлаа.., тийм ээ тийм цааш нь Яал аа.., чөтгөр ав..., гэж өөрөө өөртэйгээ эргэлдсээр байгаад барьж авсан шижмээ алдчихаж билээ. Амьдрал үнэхээр урьдчилаад төлөвлөгдчихсөн байдагийн юм болов уу

Saturday, November 6, 2010

Real estate



Өчигдөр өөрийн дэмжиж явдаг нэг хүнтэйгээ сонгуулын эрхийн талаар ярилцаж өөр үзэл бодолтой байгаагаа ажиглаллаа. Би өөрөө ер нь олонхийн засаглалд тийм ч таатай ханддаггүй бөгөөд юм л болуул tyranny of the majority руу хэлбийчихдэг болохоор масс, нийтийн ухамсар нилээн болхи бүдүүлэг гэдэгт итгэдэг. Яг энэ шалтгааны улмаас Сократийг өөрийн үзэлээ илэрхийлсэнийх нь төлөө, шүүмжилсэнийнх нь төлөө залуусын толгойг уруу татаж эргүүлсэн гэдэг шалтгаанаар Афинчууд олонхийн vote- оор хор уулгахаар цаазалчихсан. Гэтэл Democracy гэдэг нь өөрөө олонхийн засаглалтай утга нэг байж болох юм. Гэхдээ би шууд утгараа autocracy хэлбэрийн тухай яриагүй юм. Миний бодлоор тухайн нийгмийн ихэнх хэсгийг нь эгэл боргил, ядуу, uneducated оршин суугч, хамжлага ард, албатууд эзэлж байгаа бол сонгууль явуулах нь өөрөө утгагүй байж болох юм яагаад гэвэл биеэ даасан субект гэж хэлэх нь эргэлзээтэй.., individual гэж авч үзэвч сул дорой тул энэ эрх өөрсдөө хэрэгжүүлж чадна, эдэлж чадна гэдэг нь бас л эргэлзээтэй.., бүрэн эрхт бие, даасан, баян иргэн байгаа цагт л төлөөлөлийн ардчилал хэрэгжих магадлалтай. Ярилцагч хүн маань тухайн нийгэм, масс, иргэн миний хэлсэнээр хангалттай иргэншилийн төлөвшил байхгүй гэдгээр үндэслэж тэр хүний санал өгөх эрхийг түтгэлзүүлж өмнөөс нь шийдэж болохгүй гэж надад хэлэв.Түүнчлэн засаглалын хэлбэрийн талаар ч ярилцав. Мэдээж би "tribunician powers" ч юм уу сонгодог ойлголтийн хүчнйи тэнцвэрийн талаар маргахгүй. Гэхдээ яагаад альтернатив хуувилбар байж болохгүй билээ. Улс орон болгон бүр өөр өөрийн газар зүйн байрлал түүхэн үйл явц, иргэншилийн онцлоготой байдаг. Ялангуяа манайх шиг хүн амын гурваны нэг нь хагас суурин нүүдэлийн ахуйтай үндэстэнд бид заавал өөрсдийн биш хэн нэгний заасан замаар, засаглалын хэлбэрээр, тэр хэлбэрт тохируулж явах албагүй биз дээ.., Хэн нэгэн л энэ эцэс төгсгөлгүй замбараагүй байдалд цэг тавьж, зогсоож, шийдэх хэрэгтэй биз дээ.., Энэ ярианы сэдэл нь өмчгүй хүнд үнэндээ ямар ч эрх гэж байдаггүй гэж миний хэлсэнээс үүдэлтай юм. Хатуу сонсогдож байгаа байгаа байх.., хатуу сонсогдож байгаа боловч энэхүү санаа өнгөрсөнд ч, одоо ч нийгмийн зохион байгуулалтанд нилээн үнэний хувьтай байж болох юм. Хүнд мэдээж олон төрлийн гэж хэлж болох өмч бий түүний биеэ махбодь, оюун санаа, боловсрол, эд хэрэгсэл, орон байр, үл хөдлөх хөрөнгө гэхчилэн.., Гэхдээ энэ бүгдээс суурь өмч нь юу юунаас илүү ач холбогдолтой юм. Энэ суурь өмч нь биеэ махбод-ийг тэтгэнэ, сонголт хийх боложийг ч олгоно, дуртай зүйл ээ оролдох цаг завийг ч өгнө. Хэрвээ суурь өмчгүй бол санал өгөх эрх нь ч байлаа ч гэсэн энэ эрх нь бүрэн дүүрэн хэрэгжин гэдэг нь тун чиг эргэлзээтэй байж болох юм. Хэрвээ эрх нь байлаа ч хэрэгжихгүй бол эсүүл хэрэгжих нөхцөлийг нь бүрдүүлэхгүй байгаа бол байхгүйтэй адил юм. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, хүн амьд явах эрхтэй, сонгуульд санал өгөх эрхтэй энэ бүгд зүгээр л гоё сайхан тааламжтай үг хоосон уриа болох юм. Суурь өмч гэж юу вэ? мэдээж газар, түүн дээр байрших үл хөдлөх хөрөнгө навсархай амбаар байсан ч болно. Ноогдол ашиг хэлбэрээр хувьцаа, нийтийн өмчөөс эзэмших хувь эдгээр л болно. Иргэн эдгээр суурь өмчтэй байхад сонирходог зүйлдээ илүү анхааралаа хандуулах болно дуртай зүйл ээ хийх болно. Философи сонирходог философио оролдоно, шинжлэх ухаан сонирходог бол шинжлэх ухаанаа оролдоно, хөгжим сонирходог бол хөгжимөө оролдоно, яруу найраг сонирходог бол яруу найрагаа оролдоно. Бүгд үнэ цэнэтэй. Хэрэггүй иргэн гэж байхгүй, Бүгд дуртай чаддаг чаддаг юм аа л хийнэ. Үзэл бодол, байр суурь нь илүү тод, баттай байх болно. Миний нэг болзолт бус итгэл үнэмшил байдаг юм. Аливаа шинжлэх ухааны нээлт аливаа салбарын прогресс тухайн судалж байгаа хүний сонирхол дурлал, авталт, түүнээс ямар нэгэн оюун санааны ташаал авдагаас л гардаг гэж. Новелийн шагнал нь харин санаадгүй зүйл олцон мэт гайхаж хүлээж авдаг байх.., сдепэнд урамшуулаын төлөө тэр түүний түүнийг хийгээгүй.., аливаа нэг төсөөлөлд тохируулах хэрэгцээ, чи шаардлага хангахгүй, хэрэггүй хүн гэх зүйл байхгүй байх болно.

Нөгөө нэг сэдэв нь засаглалын хэлбэр би парламентийн гишүүн хорин хүн байсан ч болно гэж хэлсэнээс үүдэлтэй надтай ярилцагч хүн эрх мэдлийн төвлөрөл, сонгогчийн эрхийн тухай бодсон байсан байх л даа яг үнэндээ хэд байх нь надад тийм чухал биш надад ганц юм л сонин зөв хүн зөв газраа зөв байр сууриндаа байх.., мөн шийдвэрүүд нь зөв бөгөөд оновчтой хурдан байх.., би түүхэн лидэр биеэ хүн гэж л сонсож байсан болхоос алдарт олонхийн бүлэг гэж сонсож байгаагүйн байна. Миний нэг итгэл үнэмшил байдаг юм. Зөвхөн зөв хүн л зөв хүн хүнийг зөв газар нь зөв байр сууринд томилж чаддаг гэж.., гүйцэтгэх засаглалд парламент-д ийм чадвар байгаа болов уу? зөв хүн хүн зөв газраа зөв байр сууриндаа байх, байлгадаг тийм систем байвал хэлбэр нь ямар байх нь гаднах нь ямар байх нь тийм ч чухал биш тэгэхээр энд наг асуулт гарч ирнэ. Зөв хүн гэж хэнийг хэлээд байгаа бэ зөв хүн гэдэг нь миний хараалтаар хамгийн түрүүнд эрх мэдэл түүнд ерөсөө ч сонин биш хэрвээ эрх мэдэл хүрч ирвэл санаандгүй зүйл олцон мэт гайхаж хүлээж авдаг энэ эрх мэдлээс огтхон ч эргэлзэлгүй татгалзаж чаддаг өөрийнхөө эзэмшсэн мэргэжил боловсролдоо хангалттай ханамжтай байж чаддаг тийм хүнийг хэлнэ. Энэ хүн нь ямар ч салбарын бай ямар нэгэн хэмжээгээр тухайн салбартаа гүн ухаантан магадгүй философи судалдаг байх нь гарцаагүй. Учир нь тун цөөхөн хүн л мөнгө, эрх мэдэл, хүч ээс татгалзаж түүний нөлөөлөлд орохгүй байж чаддаг. Ямар ч салбарын бай ямар нэгэн хэмжээгээр тухайн салбартаа гүн ухаантан биш л бол тийм байж чадахгүй. Миний ийм "биеэ хүний хувь загвар"-д нийгэмдээ үндсэн радикал өөрчлөлт хийж чадсан Солон-оор төсөөлдөг.

Дээд шүүхийн шүүгч, үндэс хуулийн цэц, яамдын сайдыг хэн томилдог бэ? би заримдаа гайхдаг энэ улсыг хэн удирдаад байн аа гэж энэ улс-д эзэн байна уу гэж парламент юм уу гэхээр биш ээ гүйцэтгэх засаглал юм уу гэхээр биш ээ ерөнхйилөгч юм уу гэхээр бүүр ч биш ээ

Юунд ингэж хэлж байна бэ ??? аливаа том гэмт хэрэгт эдийн засгийн ул мөр байнга дагуулж байдаг гэдэг шиг аливаа хувьсгал хийхэд мөнгө хэрэгтэй шиг.., үүнтэй адил сонгуульд ялалт байгуулахад мөнгө хэрэгтэй намуудын санхүүжилтийг ил тод болгохгүйгээр (ялангуяа засгийн эрх барьж байгаа намын) энэ улсыг хэн удирдаж байгааг тогтоох аргагүй юм. Миний харж байгаагаар уул уурхайн гэрээнүүд асуудалтай гэдгийг бүгд мэднэ засгийн газар ч, сайд ч мэдэхийн дээдээр мэднэ тэд чинь тэнэг уулсууд биш шүү дээ харин томоохон намын санхүүжилт хаанаас ирдэгийг хэн ч мэдэхгүй энэ бол топ нууц

Миний бодлоор гаднаас ирж байгаа мөнгөний урсгал томоохон намын санхүүжилтыг хүчирхэг, хүндэт иргэдийн зөвлөл маш сайн хянаж байх ёстой Үүнд л бидний та бүхний ирээдүй уул уурхайн гэрээнүүд шийдэгдэж байдаг.