Tuesday, August 3, 2010

The Master Of All Senses



Таттоо-ны тайлбар


Мэдрэхүйн бүхий л үйлдэлээс салж, мэдрэхүйг захирах маш хэцүү гэж Гита дээр байдаг.., би юу яриад байна аа гэж бодоогүй бол..,- хахах за яахав үргэлжлүүлий мэдрэхүйгээр хүчирэгжсэн ухаан биднийг солиоруулж, галзууруулж, уйлуулж, баярлуулж, уйтгарлуулж, шанлуулж, бардамнуулж, сагсууруулж бүхий л үйлдэлийг хийлгэдэг яг л ganja шиг тийм учраас л бид бүгд эрүүл бус.., тийм биш гэж надтай маргах хүн зөндөө л гарах байх гэхдээ цаадуул чинь гэмгүй царайлж байгаад маш их жаргал, эрх мэдэл, мөнгө, эсүүл эсэргээрээ зовлон өгөхөөр галзуурч өгнө дөө, эрүүл юм шиг харагдаж байвч цаг аа ирэхээр бужигнуулж өгнө дөө харин чиг, яагаад гэвэл бид маш их хооoooсон учир.., ийм хүмүүсийн нэрс өнгөрсөнд ч одоо ч түүхэнд уртаас урт дараалал байна. Хэрвээ түүх, намтар сонирходог бол харин асуудалын гол нь ямар үед бидний ухаан хөөрч, хальж байна аа

Хэтэрхий их мөнгө хэтэвчинд чинь орсон үед

Дуралсан үед

Хайртай хүнээсээ салсан, алдсан үед

Санхүүгийн гүн дампууралд орсон үед

Уусан үед

Гав ганцаараа харанхуй шөнө оршуулгйин газар төөрөх үед.., Хахаха

За..., гэх мэтчилэн,

Гэтэл амьдрал өөрөө баялаг амьралд юу ч тохиолдож болно. Гэтэл дээрх үе-үүдэд хүн ухаан аа хянах мэдрэхүйгээ захирах маш хэцүү болдог. Энэ үе-үүдэд мэдрэхүйн эрхшээл нөлөөлөлд автахгүйгээр уснаас хуурай гарах хэцүү шүү Ийм үе-үүдэд тайван байдал аа хадгалж чадах, трансцендентальстуудийг бид овоо гар, боловсорсон хүн гэж нэрэлдэг. Махабхарата дээр нэг удаа Аржуна ийм хүний тухай хэлэхдээ би л лав ийм хүн байж чадахгүй юм байна яагаад гэвэл ухааныг эзэмдэн захирана гэдэг салхийг хянан удирдахаас ч хүнд гэж хэлсэн байдаг тиймээ андууд минь Аржуна-гийн хэлдэг зөв шүү миний хувьд ч бас бүтэхгүй асуудал гэхдээ ирээдүйд ийм хүн байхын төлөө гээд (ухаанаа алдчихсан үед- fall in love) бугуйн дээрээ/Хришигэша- Мэдрэхүйн эзэн/ гэж саскритаар таттоо хийлгүүлсэн юм.